dobu.mndobu

Хүн тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Хүн тээвэрлэх журам зөрчсөн жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Олон нийтийн цахим сүлжээнд энэ сарын 10-ны өдөр Тоёота Алфарт маркийн тээврийн хэрэгслийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байхад зорчигчид машины цонхоор гарч байгаа бичлэг нийтлэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас асуудлыг бүртгэлд авч шалгахад Тоёота алфарт маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Э нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэмд заасан хүн тээвэрлэх журам зөрчсөн нь тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 45 дахь хэсэгт зааснаар 50.000 (мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцохдоо зорчигчдын аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг авч, учирч болох эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.