dobu.mndobu

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт ирж мэдүүлэг өгнө

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт ирж мэдүүлэг өгнө

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн ирэх долоо хоногт ирж мэдүүлэг өгөхөөр болжээ. 

Тодруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн болон иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын талаарх цахим орчинд үүссэн мэдээллийг шалгуулахаар хандсан нэр бүхий иргэдийн гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авчээ. Улмаар хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэн шалгаж байна.

Иргэдийн гомдолд нэр дурдагдсан О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул түүнийг хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг Авлигатай тэмцэх газраас мэдэгдсэн аж. Энэ дагуу тэрбээр ирэх долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгөхөөр болжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.