dobu.mndobu

ЧУУЛГАН: Гурил, улаанбуудайнд импортын татвар тогтоох хуулийн төслийг дэмжсэнгүй

ЧУУЛГАН: Гурил, улаанбуудайнд импортын татвар тогтоох хуулийн төслийг дэмжсэнгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал хураалт явууллаа.

Тухайлбал Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг УИХ дэмжилгүй унагаж, хууль санаачлагч Засгийн газарт буцаав.

Гурван удаа санал хураалт явуулсан ч уг хуулийн төсөл нийт гишүүдийн гуравны хоёрын саналыг авч чадсангүй. Уг хуулийн төслийн агуулга нь гурил, улаанбуудай импортын татвар тогтоох байсан юм. 2024 оны хавраас импортын гурил, улаанбуудайг татваргүй болгоод байгаа юм.

Харин Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.