dobu.mndobu

ЦАГ АГААР: Улаанбаатарт 24 градус дулаан байна

ЦАГ АГААР: Улаанбаатарт 24 градус дулаан байна

2025 оны тавдугаар сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Шөнөдөө Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -1…+4 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4…+9 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 градус, Хангайн уулархаг нутаг болон Орхон, Эг, Үүр, Хараа, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +31...+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +4…+6 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +20…+22 градус дулаан байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.