dobu.mndobu

Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад ДӨРВӨН гишүүн гарын үсэг зурлаа

Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад ДӨРВӨН гишүүн гарын үсэг зурлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардаж буй иргэдийн "Огцрох амархан" тайван жагсаал төв талбайд үргэлжилсээр буй. Жагсагчид Ерөнхий сайдыг огцруулахаар Үндсэн хуулийн заалт судалж, улмаар УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-д "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" хэмээн заасан байдаг. 

Одоогийн парламент 126 гишүүнтэй учир дөрөвний нэг нь 32 гишүүн болж таарч байгаа юм. Иймд жагсагчид Ерөнхий сайдыг огцруулах шаардлага гарган, УИХ-ын 32 гишүүний гарын үсгийг цуглуулахаар уриалж эхэлжээ. Уг шаардлагад одоогоор Ж.Баярмаа, С.Цэнгүүн, Ж.Золжаргал, Ч.Лодойсамбуу гэсэн дөрвөн гишүүн гарын үсэг зураад байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.