dobu.mndobu

ТЕНДЕР: Нийслэл ₮4 ТЭРБУМААР компьютер, принтер авна

ТЕНДЕР: Нийслэл ₮4 ТЭРБУМААР компьютер, принтер авна

 Нийслэлийн Засаг даргын тамгын газраас 4 тэрбум төгрөгийн тендер зарлажээ. 

Тодруулбал, НЗДТГ-аас "Нутгийн захиргааны байгууллагад тоног төхөөрөмж авах" тендерийг тавдугаар сарын 6-нд зарласан байна. Санхүүжилтийг нийслэлийн төсвөөс гаргах бөгөөд саналыг тавдугаар сарын 28-нийг хүртэл хүлээн авах аж. 

4 тэрбум төгрөгөөр, 

-Зөөврийн компьютер - 40 ширхэг,

-Суурин компьютер - 700 ширхэг,

-Олон үйлдэлд принтер - 121 ширхэг,

-Thinkpad - 4 ширхэг,

-Alienware (Зөөврийн компьютер) - 2 ширхэг,

-Ухаалаг дэлгэц - 6 ширхэг,

-Tablet - 1 ширхэг,

-MacBook Pro 14-inch (Зөөврийн компьютер) - 1 ширхэгийг авах юм байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.