0
Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд Монгол Улс 27 дахь жилдээ нэгдэж байгааг Засгийн газар албан ёсоор мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэлд,
"Анх 1991 онд эхлүүлсэн иргэний нийгмийн энэхүү санаачилгыг Нэгдсэн Үндэстний Байгууллага идэвхтэй дэмжин, дэлхийн улс орнууд ч санаачилгатай хамтран ажиллаж ирсэн. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хамгийн өргөн тархсан хүний эрхийн ноцтой зөрчил хэвээр байсаар байна. Тиймээс энэхүү нөлөөллийн аянд идэвхтэй оролцохыг иргэд, олон нийт та бүхэнд уриалж байна. 2024 оны аяныг “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход НЭГДЬЕ” сэдвийн дор НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн конвенцуудыг соёрхон, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд төвлөрч байна. Цаашид охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх хууль тогтоомж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг хурдасгахыг НҮБ-аас уриалж, манай улс дэмжин ажиллахаа үүгээр илэрхийлж байна" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.