dobu.mndobu

Б.Энхбаяр: Ерөнхий сайдаас болж Төрийн ордонд хошин шог цаашаа "элгийн юм" болж байна

Б.Энхбаяр: Ерөнхий сайдаас болж Төрийн ордонд хошин шог цаашаа "элгийн юм" болж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн (2025.05.19) ээлжит хуралдаанд Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ оролцож, хуралдааныг хаалттай явуулжээ.

Хуралдаанаар ярилцсан асуудлын талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Бүлгийн хурал хаалттай болсон учраас гишүүдийн ярьсан зүйлийг би хэлэх нь зохистой биш. Намын дүрэм журам гэж бий. Ойлгож хүлээж аваасай гэж хүсэж байна. 

Миний хувьд бүлгийн хурлын эхэнд намын дарга, удирдлагуудыг оролцуулж байж залуучуудын тавьж байгаа шаардлага, улс төрийн асуудлыг ярья гэдэг саналыг дэвшүүлсэн. Улс төрчийн үг үйлдэлд ёс зүй нэхэх, ёс зүйн хариуцлага ярих шаардах эрх ард түмэнд нээлттэй бий. Улс төрийн хариуцлагыг ярих асуудал мөн намын дотоод журамд нээлттэй. Тиймээс энэ асуудлыг ярьсан. 

Улс төрийн асуудал ярьдаг намын үндсэн гурван бүтэц байдаг юм. УИХ дахь намын бүлэг, намын бага хурал, намын УЗ гурав ажилладаг.

Намын даргын хувьд сая хурлаар Удирдах зөвлөл болон намын бага хурлыг ойрын үед хуралдуулъя гэдэг асуудлыг ярьсан. Миний хувьд "Энэ хурлаар яг юу ярих гэж байгаа юм. Таны гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой үүссэн асуудлыг ярих гэж байгаа бол зөвшөөрөхгүй шүү. 

Намын хамт олон таны гэр бүл, хүүхэдтэй холбоотой асуудлыг нийтээрээ яриад, санал хураадаг байгууллага биш. Өөрөө шийдвэр гаргаж болох зүйлд намын бүх гишүүдийг татаж оруулж ирэх гэж байгаа бол зөвшөөрөхгүй.

Би үхэхдээ тулбал бүгд үхнэ шүү гэдэг зарчим барьж байгаа бол үүнийг чинь зөвшөөрөхгүй шүү" гэж хэлсэн.

Энэ асуудал намын гишүүдийн асуудал биш. Ерөнхий сайд яахаараа ийм удаан байр суурь илэрхийлэхгүй явдаг юм. УИХ-ын гишүүдийг бүлтэлзүүлээд л. Нөгөө хэд нь намын даргынхаа талаар ярихаар буруутчих юм болов уу. Хамгаалахаар бас буруутчих болов уу гээд хошин шог цаашаа "элгийн юм" болж байна, Төрийн ордноор. Эхнээсээ бүгд онигоонд ороод л" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.