dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нөхөн төлүүлэх талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг нөхөн төлүүлэх талаар хэлэлцэж байна

Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Энэ дагуу өнөөдрийн (2025.05.21) хуралдаан эхэлжээ. 

Хуралдаанаар,

-Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл,

-Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар,

-Ноолуур бэлтгэлийн явцын талаар,

-“Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл,

-“Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 34 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.