dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнийг авч үлдэхийн тулд 2 ТРИЛЛИОН төгрөг зарцуулж байна гэх сураг сонсогдлоо

Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнийг авч үлдэхийн тулд 2 ТРИЛЛИОН төгрөг зарцуулж байна гэх сураг сонсогдлоо

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Хамтарсан Засгийн газрын хувь заяа гэхээсээ илүүтэйгээр монголчуудын эрх чөлөө, ардчиллын хувь заяа шийдэгдэх гэж байна. Би хөдөө орон нутгаар томилолттой явж байгаад замын дундаас буцаад ирлээ.

Өнөөдөр МАН-ын Бага хурал хуралдана. Тэндээс ямар нэгэн шийдвэр гарна. Жишээлбэл, хамтарсан засаггүйгээр Засгийн газраа байгуулна, эсвэл Ерөнхий сайд ажлаа өглөө гэж бодъё. Ямар ч шийдвэр гарсан бай парламент руу орж ирнэ. Парламент дээрээ кнопоороо тогтоон барина гэж үзээд энэ үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна.

Сураг сонсож байгаа мөнгөний тоо замбараагаа алдлаа. Л.Оюун-Эрдэнийг авч үлдэхийн тулд хоёр триллион төгрөг зарцуулж байгаа гэнэ.

Нам нь шийдсэн хэдий ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Ерөнхий сайд өөрөө ажлаа өгье гэж шийдсэн ч УИХ-аар заавал хэлэлцэнэ. Тэнд кнопоороо үлдэнэ гэж сонсогдлоо. Гишүүдэд мөнгө тарааж байна гэсэн үг. Шинэ сонин зүйл биш. Өмнө нь 2018 оны Засгийн газар ч ЖДҮ-ийн асуудлаар ч ингэж байсан" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.