dobu.mndobu

Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намуудтай цаашдаа хамтарч ажиллахгүй

Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намуудтай цаашдаа хамтарч ажиллахгүй

МАН-ын Бага хурал өнөөдөр (2025.05.22) 15:00 цагаас хойш 12 цаг гаруй хуралдсаны эцэст хуралдаан шөнийн 03:40 цаг орчимд дууслаа.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулав. 

Тэрбээр "МАН-ын VI Бага хурал 70 гаруй хувийн ирцтэйгээр хуралдаж дууслаа. Энэхүү хуралдаанаар Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн улс төрийн илтгэлийг авч хэлэлцсэн. Нийтдээ намын Бага хурлын 40 гаруй гишүүн МАН-ын даргаас холбогдох асуултуудыг асууж, асуудлыг олон талаас нь авч хэлэлцэж, дараах албан ёсны тогтоолыг гаргалаа.

Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд улс төрийн дүгнэлт өгөх тогтоол батлагдлаа.

Тодруулбал, "Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллаж байгаа улс төрийн намын УИХ дахь бүлгийн нэр бүхий гишүүд Засгийн газарт хамтарч ажиллах болон МАН-ын анхан, дунд шатны байгууллагууд, намын гишүүдээс ирсэн санал шүүмжлэлийг үндэслэн МАН-ын Бага хурлаас тогтоох нь,

МАН Засгийн газарт хамтарч ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрдүүлж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй" гэсэн тогтоолыг баталлаа.

Энэ шийдвэрийг маргааш хамтарсан Засгийн газарт орж ажиллаж байгаа бусад намуудад танилцуулж, бодлогын зөвлөлд асуудлыг ярина.

Хоёр намуудтай байгуулсан гэрээний заалтууд бий. Хамтрах гэрээгээ зөрчсөн намуудтайгаа цаашдаа хамтарч ажиллахгүй" хэмээн хэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.