dobu.mndobu

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдана

АН-ын Улс төрийн зөвлөл хуралдана

МАН-ын Бага хурал өчигдөр (2025.05.22) 12 цаг гаруйн турш хуралдаж, шийдвэрээ гаргасан билээ. 

Тодруулбал, Ардчилсан намыг хамтарсан Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн хэмээн үзэж, Засгийн газраас гаргахаар болсон юм. 

Улмаар уг шийдвэрийг өнөөдөр хамтарсан Засгийн газарт ажиллаж буй улс төрийн намуудад танилцуулж, гэрээнд заасны дагуу Бодлогын зөвлөлөөр хэлэлцэнэ хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. 

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Улс төрийн зөвлөл 11:30 цагаас хуралдахаар зарлажээ. Хуралдаан яг одоо эхлэх гэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.