0
ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг дараагийн Ерөнхий сайдаар томилогдоно гэх "бор шувуу" нисэж эхлээд буй.
Үүнтэй холбогдуулан түүнээс тодруулахад тэрбээр дараах байр суурийг илэрхийлжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Би хоёр өдрийн өмнө Франц-Монголын Засгийн газрын комиссын хурлыг хийгээд, энэ үеэрээ оолн улсын шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг шийдвэрлүүллээ. Өчигдөр ирээд намын Бага хуралдаа суусан. Мэдээж МАН-ын Бага хурал улс төрийн шийдвэр гаргасан.
Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаа хүний хувьд болоод буй үйл явцад байр суурь, дүгнэлт хийх нь боломжгүй зүйл. Дараагийн Ерөнхий сайд болно, болохгүй гэж хэлэх нь ч зохимжгүй.
Яг одоо Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ одоо ч ажиллаж байна шүү дээ" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.