dobu.mndobu

Маргааш НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болно

Маргааш НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан болно

Маргааш буюу тавдугаар сарын 23-ны 11:00 цагт НИТХ-ын ээлжит бус VI хуралдаан Яармаг дахь Хангарди ордонд болно.

Хуралдаанаар,

-“Багахангайн Мах боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ-ыг татан буулгах тухай,

-“Дулааны тавдугаар цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай,

-“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эрх олгох тухай зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.