0
Баянзүрх дүүргийн 26-р хороо Олонлог сургуулийн баруун талд айлаас гал гарч байна гэх дуудлага Онцгой байдлын байгууллагад өнөөдөр (2025.05.23) 09:20 цагт иржээ.
Дуудлагын дагуу очиход тухайн хаягт орон сууцны 12 давхарт гал гарч, хоёр хүүхэд гаднаас цоожлогдсон байсан тул яаралтай аврах ажиллагааг явуулан хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалж, гал түймрийг 09:55 минутад бүрэн унтраасан байна.
Иймд, эцэг, эх асран хамгаалагчдад хүүхдийг цоожтой, хараа хяналтгүй үлдээхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.