0
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2025.05.23)нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа "Өнөөдөр болж буй улс төрийн бужигнаанаас болж Засгийн газрын гадаадад гарсан бондуудын үнэ огцом унаж байна. Энэ нь төгрөг дээр ирэх дарамт, үнийн өсөлт болох зэрэг маш олон зүйлс болох эрсдэлтэй.
Нэг талдаа зарим хүмүүс "Огцрох амархан" гэж хэлж байна. Гэхдээ эдийн засгийн өсөлтийг авчрах, төрийг тогтвортой байлгах гэдэг бол хэцүү.
2025 оны эхний улиралд гэхэд эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж удааширсан байна. Биднээс хамаарахгүй, гадаад нөхцөл байдалтай холбоотой зүйлс ч байна. Инфляц 8.6 хувь буюу аль хэдийн төсвийн хүрээнд оруулсан тооноосоо өндөр хэвээрээ байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.