dobu.mndobu

Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох ямар ч бодол байхгүй

Х.Нямбаатар: Надад Ерөнхий сайд болох ямар ч бодол байхгүй

Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт МАН-ын VI Бага хурал болсон. Хурлаар АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрыг МАН дангаараа бүрдүүлэх үү, хамтарсан байх уу, Ерөнхий сайд солигдох уу гэх зэрэг асуудал олны анхаарлыг татаад байна. 

Дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэх хэлэлцүүлэг ч олны дунд яригдаж, тал талын таамгууд хөвөрч эхлээд байна. Үүнд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын нэр ч дурдагдав. 

Тэрбээр “Энэ ч Ерөнхий сайд, тэр ч Ерөнхий сайд болно гэж олон түмнийг төөрөгдүүлэхээ больчихмоор юм. Надад ямар ч тийм бодол санаа байхгүй. Нийслэлд эхлүүлсэн ажлынхаа үр дүнг харчих санаатай ажиллаж байна” гэх хэмээн цахим хуудастаа бичжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.