dobu.mndobu

Ц.Туваан: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдээгүй, импортлогч компаниудтай уулзана

Ц.Туваан: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдээгүй, импортлогч компаниудтай уулзана

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим ШТС-ууд АИ92 бензинийхээ үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмсэн. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Нефть импортлогч компаниуд АИ92 бензиний үнийг литр тутамд 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ талаар манай яаманд огт мэдэгдээгүй.

Олон талын төлөөллийг оролцуулсан Үнийн зөвлөл гэж байдаг. Тэнд тавдугаар сарын 5-нд ярилцаад тавдугаар сарын 25-нд дахиж уулзаж, нөхцөл байдлыг ярилцъя гэсэн. Гэвч нефть импортлогч компаниуд энэ ярианаас буцаж гэнэт ийм шийдвэр гаргасан. Үүнд нь бид мэдэгдэл гаргасан байгаа. Ингэж тохирсон ярианаасаа буцаж болохгүй. Импортолж байгаа бензиний үнэ нэмэгдээгүй, мөн дизель түлш тонн тутамдаа 100 доллароор буурсан байгаа. Гэтэл та бүхэн үнэ нэмж болохгүй гэдгийг хэлсэн.

Бид амралтын өдөр гэлтгүй үүний араас ажиллаж байна. Импортлогч компаниуд шалтгаанаа валютын ханш өссөн гэж тайлбарлаж байгаа. Өнөөдөр үнийн зөвлөлийнхөн албан ёсоор уулзана. Яамнаас шууд авах хуулийн арга хэмжээ хомс. Нефть импортлогч компаниуд жаахан хүлээцтэй байж болох л байсан. Улс төрийн бужигнаантай, ард түмний сэтгэл санаа хүнд байгаа үед давхцуулах шаардлага байгаагүй.

Амралтын өдрөөр ажлын бус цагаар үнэ нэмсэн. Түүнээс нь хойш бид ажиллаж эхэлсэн. Гэтэл ихэнх нь утсаа аваагүй. Шунхлай компани ярилцаж, АИ92-оос бусдыг нь 200 төгрөгөөр буулгасан" хэмээн хэллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.