11
"МЕС" судалгааны байгууллагаас Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1168 иргэнээс тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд судалгаа авчээ. Ингэхдээ "Дараагийн Ерөнхий сайд хэн болох нь зүйтэй вэ" хэмээн асуусан байна.
Дараагийн Ерөнхий сайдад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, ЕТГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нарын нэр яригдаж буй. Мөн Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллах талаар ч мэдээлэл гараад байна. Тэгвэл тэднийг дэмжиж буй эсэхэд иргэд дараах байдлаар хариулжээ.
Тухайлбал,
Л.Оюун-Эрдэнийг, иргэдийн 18 хувь нь бүрэн дэмжиж байна, 29 хувь нь дэмжиж байна, 22 хувь нь дэмжихгүй байна, 10 хувь нь огт дэмжихгүй гэсэн бол 21 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна
Харин Я.Содбаатарыг, 2 хувь нь бүрэн дэмжиж байна, 10 хувь нь дэмжиж байна, 30 хувь нь дэмжихгүй байна, 26 хувь нь огт дэмжихгүй, 32 хувь нь мэдэхгүй гэжээ.
С.Бямбацогтыг, 3 хувь нь бүрэн дэмжиж байна, 12 хувь нь дэмжиж байна гэсэн байна. Харин 31 хувь нь дэмжихгүй байна, 16 хувь нь огт дэмжихгүй, 38 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Г.Занданшатарыг, 11 хувь нь бүрэн дэмжиж байна, 23 хувь нь дэмжиж байна, 25 хувь нь дэмжихгүй, 21 хувь нь огт дэмжихгүй, 20 хувь нь мэдэхгүй хэмээжээ.
Б.Жавхланг, судалгаанд оролцогчдын 3 хувь нь бүрэн дэмжиж байна, 11 хувь нь дэмжиж байна, 31 хувь нь дэмжихгүй, 25 хувь нь огт дэмжихгүй гэсэн байна. Харин 30 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.
Н.Учралыг, 10 хувь нь бүрэн дэмжиж байна, 21 хувь нь дэмжиж байна гэсэн бол 26 хувь нь дэмжихгүй байна, 23 хувь нь огт дэмжихгүй, 20 хувь нь мэдэхгүй хэмээжээ.
Харин Д.Амарбаясгаланг иргэдийн дийлэнх нь Ерөнхий сайд болохыг дэмжээгүй байна. Тодруулбал, иргэдийн 4 хувь нь бүрэн дэмжиж байна, 15 хувь нь дэмжиж байна, 27 хувь нь дэмжихгүй, 23 хувь нь огт дэмжихгүй, 31 хувь нь мэдэхгүй хэмээн хариулжээ.
Үүнээс харахад, судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар үргэлжлүүлэн ажиллахыг дэмжсэн байгаа юм. Харин Я.Содбаатарыг Ерөнхий сайдад огт дэмжихгүй байгаа нь харагдаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.