dobu.mndobu

32 настай эрэгтэй  гал түймэрт өртөж, амь насаа алджээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-11-08

32 настай эрэгтэй  гал түймэрт өртөж, амь насаа алджээ
Онцгой байдлын байгууллагад өчигдөр буюу энэ сарын 8-ны өдөр зургаан удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдэж нэг иргэн амь насаа алджээ. Тодруулбал, Увс аймгийн Сагил суманд 32 настай эрэгтэй  гал түймэрт өртөж, амь насаа алдсан байна. Тиймээс иргэд гал түймрээс сэргийлж гэмтэлтэй болон зориулалтын бус цахилгаан утас ашиглахгүй байх, ил утастай тень, плитка хэрэглэхгүй байх, цахилгаан бага зарцуулдаг стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур хэрэглэх, цахилгаан залгуур /уртасгагч/-т нэг дор олон цахилгаан хэрэгсэл залгаж ачааллыг хэтрүүлэхгүй байх, цахилгаан хэрэгслийг залгаатай удаан хугацаагаар орхиж явахгүй байх, харилцан адилгүй голчтой /зэс, хөнгөн цагаан/ цахилгаан дамжуулах утсыг холбож хэрэглэхгүй байхыг ОБЕГ-аас зөвлөлөө.     Н.УЯНГА

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.