0
Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооноос өнөөдөр /2023.11.08/ “Хайр хүндэтгэлийн урлал” сэдэвт улсын уралдаан, анхдугаар чуулганы талаар мэдээллээ. Энэ удаагийн уран хатгамалчдын анхдугаар чуулганд 1000 уран хатгамалч ээж нэгэн зэрэг учиг шингээн оролцож байгаагаараа түүхэн онцлогтой аж.
Тус уралдаан Монголын үндэсний музейд энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ жилийн уралдааны үеэр оролцогчдодоо зориулж мэргэжлийн байгууллагууд зөвлөгөө өгч ажиллаж байгаагаараа онцлог болох юм.
Энэ удаагийн уралдаан шинээр соёлын бүтээлч үйлдвэрлэл рүү чиглэсэн номинаци нэмэгдэж, нийт долоон номинацитайгаар зохион байгуулагдах ажээ. Уралдаанд шалгарсан шилдгүүдэд “Монгол Улсын уран хатгамалч” цол олгодог уламжлалтай.
Уран хатгамалчдын анхдугаар чуулганы хувьд энэ сарын 17-ны өдөр Төрийн ордонд үргэлжилнэ. Энэ үеэр дөрвөн салбарыг хамтатгасан хэлэлцүүлэг зохион байгуулж, үүнээс гарсан зөвлөмжийг тухайн салбарын сайд нарт өргөн барих юм байна.
Боловсролын системд хатгамаллах урлагийн мэдлэг боловсролыг бүх шатны ерөнхий боловсролын сургууль болон соёл урлагийн мэргэжлийн сургуулиудын хөтөлбөр төлөвлөгөөнд хэрхэн тусгах, багш сурган хүмүүжүүлэгчдийг нэгдсэн ойлголттой болгох талаар чухал ажлууд тусгагдсан учир тус хэлэлцүүлгийг өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Н.УЯНГАХуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.