dobu.mndobu

БАЙР СУУРЬ: Иргэд шатахуун авах гэж нэг цаг дугаарлаж байна

0

НийтлэлчАдмин

Огноо2023-11-09

БАЙР СУУРЬ: Иргэд шатахуун авах гэж нэг цаг дугаарлаж байна

ОХУ-аас арилжааны бензин дизель түлшний экспортыг түр хугацаагаар хориглох тухай тогтоол гарсан. Гэхдээ энэ хоригт Монгол Улс ороогүй Засгийн газрын түвшинд бүх шаардлагатай арга хэмжээг авсан.

Улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байсан. Гэсэн ч иргэд ШТС-аас түлш авахдаа дугаарласан хэвээр байгаа талаар хэллээ.

Иргэн Н.БААТАР "Би долоон хоногийн өмнө шатахуун авсан. Шатахууны хүртээмж тухайн борлуулалт хийж байгаа шатахуун түгээгүүрийн газруудаасаа л болж байх шиг байна. Шатахуун өгөхгүй газрууд ч байна. Ялангуяа "Петровис" ХХК, "Магнай трейд" ХХК зэрэг газрууд хязгаарлалттай байна. Сонгууль, шинэ онтой холбогдуулан үнээ нэмчихгүй л бол одоогоор үнийн хувьд тогтвортой байна” гэлээ.

Иргэн Б.ЦОГТ “Шатахууны хүрэлцээ муу, дугаарлаж байна. Зарим үед Аи-92 авах гэж нэг цаг хүлээж байна. Сүүлийн үед улам ховордож, ШТС-уудад дараалал их үүсэж байна” гэв.

   

Иргэн Ш.ТҮВШИНТӨР “Шатахууны хүрэлцээ, чанар муу байна. Зарим газраас авсан шатахуун шаталт муутай байх жишээтэй. Үнийн хувьд Аи-92 2390 төгрөг байна. Одоогоор тогтвортой л байна” хэмээв.

                                         

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

               

                                                                          Н.УЯНГА

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.