0
Монгол Улсын Үндсэн хуулийн Үндсэн хуулийн 44.1, 44.2 дахь заалтыг үндэслэн Засгийн газраас Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсноо мэдэгдсэн билээ.
Улмаар уг тогтоолын төсөл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд очсон хэмээн байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ хэвлэлд ярьсан. Тэрбээр "ТББХ уг тогтоолыг хүлээж авснаас хойш хуульд зааснаар 10 хоногийн дотор хэлэлцэх хуулийн заалттай. Тэгэхээр ирэх долоо хоногийн Даваа гарагт буюу зургаадугаар сарын 2-нд хуралдаж хэлэлцэнэ" гэсэн юм.
Уг тогтоолын төслийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг "Хурдтай хөгжлийн зориг" уриан доор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагатай зарчим, улс төрийн соёлын хувьд Монгол Улсын Их Хурлын бүрэн эрхийг хүндэтгэн, итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье" хэмээжээ.
Итгэл хүлээлгэх тухай тогтоолын төсөл:
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.