dobu.mndobu

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг эхлээд шийдэх ТББХ-НЫ ГИШҮҮД

Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг эхлээд шийдэх ТББХ-НЫ ГИШҮҮД

Засгийн газраас "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг асуудлыг өнөөдөр (2025.06.02) хэлэлцэж, шийдвэрлэх юм. Ингэхдээ УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эхлээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж, тэнд эхний шийдвэр гарах ёстой. Тус байнгын хороо 12:00 цагаас хуралдаан зарлаад байна.

Тэгвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд хэн хэн байдаг вэ?

Тус байнгын хороо нийт 25 гишүүнтэй. Даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажилладаг. 

МАН-аас:

-УИХ-ын дарга Д.Амарбаясгалан,

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

-Шадар сайд С.Амарсайхан,

-ЗГХЭГ-ын дарга Н.Учрал,

-Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт,

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан,

-УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар,

-УИХ-ын гишүүн С.Зулпхар,

-УИХ-ын гишүүн Б.Баярбаатар,

-УИХ-ын гишүүн Э.Болормаа,

-УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир,

УИХ-ын гишүүн О.Номинчимэг,

Ардчилсан намаас: 

-Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр,

-УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж,

-ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл,

-Хяналт, үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр,

-Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан,

-УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,

-УИХ-ын гишүүн Ж.Баярмаа

-УИХ-ын гишүүн Ө.Шижир

ХҮН намаас: 

-Шадар сайд Т.Доржханд,

-УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг,

Үндэсний эвслээс:

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр,

ИЗНН-аас:

-УИХ-ын гишүүн Б.Батбаатар нар бий. 

Үндсэндээ, МАН-аас 13, АН-аас 8, ХҮН намаас 2, Үндэсний эвслээс 1, ИЗНН-аас 1 хүн бий.  Нөгөө талаас харвал, Засгийн газрын төлөөлөл 8 хүн байгаа юм. 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.