dobu.mndobu

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна

Засгийн газраас "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад буй. Уг асуудлыг өнөөдөр (2025.06.02) УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, "Үндэсний эвсэл"-ийн тэргүүн Н.Номтойбаяр байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "УИХ дахь Үндэсний эвсэл, түүний бүрэлдэхүүнд байгаа улс төрийн намын удирдлагууд, УИХ-ын гишүүд хуралдаж, үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцлоо. 

Хурлын тэмдэглэлээс танилцуулъя. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг олон нийтийн зүгээс орлогоо нотлохыг, Ерөнхийлөгчийн зүгээс ажлаа өгөхийг шаардаж буйтай санал нэг байна. Гагцхүү ажлаа өгөхдөө төрд үүссэн, үүсэж байсан ноцтой хагарлуудыг эргэн санаж, төрд хагарлын хар мөр үлдээхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. 

Тун удахгүй эхлэх ТББХ-ны хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайдаас асууж байж, түүнд итгэл хүлээлгэх асуудлыг дэмжих эсэхээ шийднэ. УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна. Эргэлзээнд их орсон байна.

Нэр бүхий 11 гишүүнийг ямарваа нэг байдлаар араас нь мөрдөж мөшгөн, ойрын хүмүүсээс нь байцаалт авч, заналхийлсэн ярианууд байна. 

Монгол төрийн бодлого айдас, эргэлзээнд орсноор шийдвэр гаргавал энэ нь асар их хохирол авч ирнэ. Тиймээс гишүүдийгээ зоригтой байхыг уриалж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажлаа өгөхөө нэгэнт мэдэгдчихсэн. Дараагийн Ерөнхий сайд гарч ирэх нь цаг хугацааны асуудал. Тэр нь ямар ч манлайлалгүй, зориггүй хүн болох тохиолдолд бид хэзээ ч хамтрахгүй. АН-тай хамт сөрөг хүчнээ хийгээд явна. Битгий болоогүй яриаг болсон мэтээр яриад бай. Миний зүгээс Засгийн газарт орохын төлөө шунаад, эрмэлзээд, Төрийн ордноор гүйгээд байгаа юм огт байхгүй. Хөдөөнөөс өчигдөр ирлээ" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.