dobu.mndobu

Д.Амартүвшин: Орлогоо нотолж чадахгүй байж тэрбумын машин, 20 саяын цүнх бэлгэнд өгнө гэдэг байж боломгүй

Д.Амартүвшин: Орлогоо нотолж чадахгүй байж тэрбумын машин, 20 саяын цүнх бэлгэнд өгнө гэдэг байж боломгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах зорилготой “Огцрох амархан” жагсаал Сүхбаатарын талбайд өчигдөр /2025.06.03/ 21 дэх өдрөө үргэлжилсэн билээ. Энэ үеэр жагсаалд нэгдсэн иргэд, нийгмийн нэр бүхий төлөөллүүд байр сууриа илэрхийллээ

Комедиан, хөтлөгч Д.Амартүвшин “Орлогоо нотолж чадахгүй бараг 20 гаруй хоночихлоо. Одоо юу ч болоогүй юм шиг гүлдийчхээд байгаад байна. Чи бодоод үз дээ, хүнд тэрбум гаруй төгрөгийн машин авч өгнө гэж юу гэсэн үг юм бэ, бэлгэнд шүү дээ. Өөрөө өөртөө авч байвал яах вэ. Тэрбум таван зуун сая төгрөг юу ч биш болоод хүнд бэлэглэж байна гэсэн үг.

Тэгээд 20 сая төгрөгөөр цүнх гэдэг. Нэг хүний жилийн цалин биз дээ. Миний дүүгийн бараг жилийн цалин байх. Чи тэгээд бодоод үз дээ, чиний жил гаруй ажиллаад олдог мөнгийг нэг хүн зүгээр л найз охиноо найрахын тулд өгч байна. Энэ чинь байж боломгүй зүйл. Яах вэ, өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгө бол ав, цүнхээ ч ав, машин ч ав, бидэнд хамаагүй.Гэтэл гэр бүлийнх нь орлого хоёр зуун сая гэж хэлчхээд, тэрийгээ нотолж чадахгүй суугаад байна гэдэг чинь юу гэсэн үг вэ” хэмээн тэрбээр хатуухан шүүмжиллээ.

А.Номин  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.