dobu.mndobu

М.Нарантуяа-Нара: Ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя

М.Нарантуяа-Нара: Ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр "Миний бие энэ Их Хуралд гишүүн байх хугацаандаа ганц л хууль санаачилж ард түмэндээ буян болоод бууя гэж шийдлээ.

“Их Хурлын Гишүүнийг Эргүүлэн Татах” тухай хууль.

Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдээ ч татдаг байг, бүдүүн бүдүүлэг манийгаа ч татдаг байг" гэсэн байна.

Сануулахад, өчигдөр (2025.06.02) Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр тэрбээр УИХ-ын гишүүдийг шүүмжилж байр сууриа илэрхийлсэн билээ.

Ингэхдээ "Та бүхэн нэг цүнх хараад л гайхаад байх юм. Энэ танхимд Шанель-ийн цүнхгүй гуйлгачин хэн байгаа юм бэ? Улаанбаатар хотын А бүсэд байгаа өндөр үнэтэй, тансаг байр, хотхон хорооллууд хэнийх юм бэ? Та нарынх биш үү!

Хөдөө орон нутагт нэг гайгүй зочид буудал байдаг. Энэ манай энэ тэр сайд, даргынх гэж хэлдэг. МАН-ынхаан, өнгөрсөн хугацаанд та нар дангаараа засаглаж ирсэн. Та нар ард түмний бүх боломжийг урдуур нь орж хулгайлсан. Хөгжлийн сан, ЖДҮ, концесс, тендер бүгдийг хувааж идсэн. 

Өнөөдөр хэн чинь Боловсролын сайд, Соёлын сайд, Байгаль орчны сайд болох гээд Ажлын албаа явуулж байгаа нь илт байгаа шүү дээ. Юу болж байгааг ард түмэн мэдэхгүй байгаа тул би үүнийг хэлж байна" хэмээсэн юм. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.