dobu.mndobu

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комиссыг ахлан ажиллахаар болжээ

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комиссыг ахлан ажиллахаар болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Туркменистаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх механизмыг бий болгохоор тохирсон байдаг.

Тус хэлэлцээрийг бататгаж Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов 2025 оны зургаадугаар сарын 1-2-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол Улсын Засгийн газар болон Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулсныг албан ёсоор зарласан юм. Энэ үеэр Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр ахлан ажиллахаар тогтлоо.

 

Монгол Улсын Засгийн газар болон Туркменистан Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, гадаад харилцаа, хөнгөн үйлдвэрлэл, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэн ажиллана.

А.Номин 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.