0
“Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д өчигдөр буюу зургаадугаар сарын 1-2-нд шилжих шөнө гал гарч нэг хүн амиа алдаж, нэг хүн угаартсан гэх мэдээлэл бий.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Цэнгүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "ДЦС-3"-т гарсан гэмтлийн үеэр инженер залуу амиа алдсан гэсэн мэдээлэл байна. Салбарын сайдаас тодруулсан ч хариу өгсөнгүй, албан бичиг өгөөд ч хариу аваагүй байна. Гэмтэл гарч хүн амиа алдах үеэр тэнд байсан хүмүүсийг гаргахгүй, утсыг нь хурааж авсан гэсэн мэдээлэл байна. Хүмүүсийг мэдээлэл гаргавал ажлаас чинь хална гэсэн байна. Энэ асуудлыг хэзээ гаргаж ярих юм бэ" хэмээн Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандан хэлсэн юм.
Тэгвэл тэрбээр Б.Чойжилсүрэн сайдад энэ асуудалтай холбогдуулан шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад,
-Ослын улмаас амь эрсэдсэн талийгаачийн ар гэр болон олон нийтэд уг ослын талаар албан ёсны, бодит мэдээллийг нэн даруй өгөх,
-Ослын талаар мэдээлэл өгсөн ажилчдад аливаа дарамт, шахалт үзүүлэхгүй байх, тэдний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,
-Дэлбэрэлтэд өртсөн тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт, ашиглалт, хяналт, засвар үйлчилгээний талаарх мэдээлэл болон ослын шалтгаан нөхцөлийн талаар ил тод, үнэн зөв мэдээлэл олон нийтэд хүргэх,
Дээрх шаардлагыг биелүүлж, холбогдох арга хэмжээг яаралтай, ил тод байдлаар авч хэрэгжүүлнэ үү гэсэн байна.
Уг шаардлагынхаа талаар УИХ-ын С.Цэнгүүн "Юуны өмнө харамсалтай мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. ДЦС-3 дээр осол гарч 1 хүний амь харамсалтайгаар эрсэдсэн билээ.
Одоо асуудлаа нээлттэй, ил тод ярих цаг болсон. Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.