dobu.mndobu

Унадаг дугуй хулгайлдаг этгээдийг олж тогтоолоо

Унадаг дугуй хулгайлдаг этгээдийг олж тогтоолоо

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг байсан 28 настай, эрэгтэй “М”-г Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тус этгээд нь урьдчилсан байдлаар энэ оны дөрөвдүгээр сараас хойш нийт 11 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлсийг хууль бусаар авч, цахим орчинд зар түгээн худалдаж байсан нь тогтоогдоод байна.

Иймд иргэд өөрийн эзэмшлийн эд зүйлсээ хяналтын камертай газар байршуулах, шаардлага хангасан цоож, түгжигчийг ашиглан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.