0
МАН-ын Бага хурал хуралдаж дууслаа. Хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах асуудлыг хэлэлцсэн юм.
Бага хурлын өмнө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын дарга асан Г.Занданшатарын нэрийг дэвшүүлэхээр болсон. Харин Бага хурлын үеэр заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэрээ дэвшүүлсэн юм.
Улмаар хоёр нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт аваад, санал хураалт явуулжээ.
Санал хураалтаар Г.Занданшатар олонхийн санал аван дэмжигдсэн байна.
Олонхиос нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна. Улмаар гишүүдийн олонхийн саналыг авсан тохиолдолд эцэслэн батлах юм.
Тэгэхээр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох тухай асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.