0
МАН-ын Бага хуралаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "МАН-ын Бага хурлын энэ удаагийн хуралдаанаар шинэ Ерөнхий сайдад нэр дэвших дөрвөн нэр дэвшигчийн асуудал яригдсан. Өглөө МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Г.Занданшатарыг 100 хувийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр МАН-ын Бага хуралд оруулсан. Бага хурлын зааланд гурван хүн нэр дэвшсэн. Хоёр нэр дэвшигч нэрээ татаад, Г.Занданшатар, Г.Тэмүүлэн гэсэн хоёр нэр дэвшигчтэйгээр өнөөдрийн санал хураалт явагдлаа.
Өнөөгийн үүсээд буй нөхцөл байдал, улс орны нийгэм эдийн засгийн талаар олон асуулт асууж, 50 орчим хүн санал бодлоо илэрхийлсэн. Нэлээн өргөн хүрээнд хэлэлцүүлэг хийлээ.
Бага хурлын 337 төлөөлөгч энэхүү санал хураалтад оролцож, 67,84 хувийн саналаар Г.Занданшатарыг МАН-ын Бага хурал Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо.
Маргааш бид хуульд заасны дагуу шинэ Ерөнхий сайдад томилуулах саналаа хүргүүлэх болно.
Бид парламентад 53.06 хувийн саналыг эзэлж байгаа улс төрийн хүчин учраас шинэ Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.