0
УИХ-ын чуулганы Баасан гарагийн (2025.06.13) нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаан 10:00 цагаас эхэлсэн ч олон гишүүд хоцорч ирлээ.
Харин 12:30 цагийн байдлаар, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, С.Одонтуяа, П.Сайнзориг, Ж.Баярмаа, Б.Тулга, А.Ганбаатар, Г.Уянгахишиг, Л.Гантөмөр, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, Л.Энхнасан, Р.Эрдэнэбүрэн нарын гишүүд тасалсан байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Л.Мөнхбаатар, Х.Булгантуяа, М.Энхцэцэг нар чөлөө авчээ.
Мөн Д.Энхтүвшин, М.Мандхай нар эмнэлгийн чөлөөтэй, Х.Баттулга, Ш.Бямбасүрэн, Ж.Ганбаатар нар томилолттой байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.