dobu.mndobu

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан морьт харвааны залууст 2 адуу БЭЛЭГЛЭЛЭЭ

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан морьт харвааны залууст 2 адуу БЭЛЭГЛЭЛЭЭ

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан морьт харвааны залууст хоёр адуу бэлэглэж буйгаа мэдэгдлээ. 

Тодруулбал, тэрбээр цахим хуудастаа "Монгол морьт харвааны залуусын Улсын баяр наадмын нээлт болон Олон улсын морьт харвааны тэмцээнд оролцохоор бэлтгэж байсан морьдыг хулгайлж төхөөрсөн жигшүүрт хэрэг гарчээ. Муухай юм даа.

Монгол соёл, өв уламжлалаа тээж яваа залуусдаа өөрийн унаган адуунаас хоёр адуу бэлэглэж байна.

Морин эрдэнээ шүтэн дээдэлж, хайрлан хүндэлдэг та бүхнийг мөн туслахыг уриалж байна.

Монгол морь бол монгол хүний омог бахархал, түүх, соёлын салшгүй хэсэг юм" хэмээн бичжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.