dobu.mndobu

Израилийн “Мөнхийн арслан” цэргийн ажиллагаа дэлхийн эдийн засагт хүчтэй доргилт өглөө

Израилийн “Мөнхийн арслан” цэргийн ажиллагаа дэлхийн эдийн засагт хүчтэй доргилт өглөө

Израилийн зүгээс энэ сарын 13-ний өдөр Иран руу пуужин, дроны цохилт өгснөөр тус хоёр орны хоорондын олон арван жилийн хурцадмал байдал хяналтаас гарч, шууд зэвсэгт мөргөлдөөнд шилжлээ. Энэ зөрчил нь зөвхөн хоёр орны биш, бүс нутгийн тогтвортой байдал, дэлхийн эдийн засагт ч гүнзгий нөлөөлж байгаа талаар олон улсын судлаачид онцолж байна.

Израиль “Operation Rising Lion” буюу “Мөнхийн арслан” нэртэй нууц цэргийн ажиллагаагаа эхлүүлж, Ираны Натанзын цөмийн төв, Эсфахан дахь пуужингийн агуулахууд, Тегераны Батлан хамгаалах яамны дэд бүтэц зэрэг стратегийн объект руу хүнд цохилт өгөөд байгаа юм.

Израилийн зүгээс уг ажиллагаа нь Ираны цөмийн хөтөлбөр, бүс нутгийн дайсагналтай бүлэглэлүүдэд дэмжлэг үзүүлж байгааг таслан зогсоох зорилготой байсан хэмээн мэдэгдээд байна.

Пуужин, дроны довтолгоогоор 200 гаруй хүн амиа алдаж, цөмийн дэд бүтцийн байгууламжууд эвдэрчээ.

Харин Ираны талаас “True Promise III” нэртэй пуужин болон дроноор дайрах ажиллагааг эхлүүлж, Израилийн хотууд руу 150 гаруй баллистик пуужин харваж, 100 гаруй дрон хөөргөсөн аж. Ингэснээр Тель-Авив, Иерусалим, Бат-Ям, Хайфа зэрэг хотууд өртөж, 13-16 хүн амиа алдаж, хэдэн арван иргэн шархадсан талаар мэдээлэл байна. Израилийн “Төмөр хөмсөг” агаарын хамгаалалтын систем олон пуужинг сөнөөсөн ч зарим нь нэвтэрч, иргэд оршин суугаа бүс нутагт дэлбэрэлт болжээ.

Зэвсэгт мөргөлдөөнөөр Ираны 200 гаруй энгийн номхон иргэд амь насаа алдаж, 300 гаруй иргэн шархадсан байна. Түүнчлэн цөмийн ба цэргийн байгууламж өртөөд байгаа юм. Харин Израилийн 13-16 хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн шархадлаа.

Одоогийн байдлаар АНУ Израилийг дэмжиж, пуужингийн хамгаалалтад тусалсан ч нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриалсан бол, Европын Холбоо, Хятад, ОХУ гал зогсоохыг яаралтай шаардаад байна. Оман дахь цөмийн хэлэлцээ цуцлагдаж, Иран хэлэлцээний ширээ рүү эргэж ирэхгүй гэж мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдаж, гишүүн орнуудыг тэвчээртэй, дипломат гарц хайхыг уриалсан.

Израиль Ираны Өмнөд Парс хий/байгалийн хийн ордод цохилт өгснөөр дэлхийн зах зээлд хүчтэй доргилт өглөө. Нефть, байгалийн хийн үнэ өссөн бол нефтийн үнэ 6–9 хувь өсөөд байгаа юм. Ингэснээр эрчим хүчний хангамжийн сүлжээнд тодорхойгүй байдал үүсэж, хөрөнгийн зах зээл, ялангуяа Европ, Ази, Ойрх Дорнодын индексүүд уналтад орлоо.

Хезболлаг (Ливан), Хути (Йемен), Иракийн шиит бүлэглэлүүд зэвсэгт мөргөлдөөнд оролцож эхэлбэл Ойрх Дорнод даяар тогтворгүй байдал үүсэх юм. Иран, Израилийн зөрчил нь зөвхөн хоёр улсын хоорондын асуудал биш болж бүс нутгийн хүчний тэнцвэрийг эргэлзээтэй болгож, цөмийн зөрчилд хүрэх магадлалыг нэмэгдүүлж, эдийн засгийн хямрал дагуулах бодит аюул болж хувирсан байна. Олон улсын хамтын нийгэмлэг хурдтай, хүчтэй дипломат алхам хийж чадах эсэх нь Зүүн Өрнөд дахины ирээдүйг тодорхойлох томоохон хүчин зүйл болох төлөвтэй байгаа юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.