0
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2025.06.16) хуралдаж дуусжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл өгч байна.
Тэрбээр "Бүлгийн хурлаар эрчим хүчний салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл авах байсан боловч сайд ирсэнгүй. Энэ нь өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харуулж байна.
Эрчим хүчний салбар аваарын байдалтай, маш яаралтай шийдэх асуудалтай байхад өнөөдөр ирээд мэдээлэл хийх, ажил хариуцсан сайд байхгүй. Цаана нь сараар биш, өдрөөр шийдвэр гаргах шаардлага үүсээд байна.
Гэтэл мэдээлэл сонсож чадсангүй.
Мөн шинээр томилогдсон сайдыг танхимын бүтцээ оруулж ирэхээс өмнө бодлогын шаардлагыг танилцуулна" гэлээ.
Үргэлжлүүлэн бүлгийн гишүүн Б.Жаргалан тус шаардлагын талаар мэдээлэл өгсөн юм. Түүний өгсөн мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.