dobu.mndobu

Я.Содбаатар: Асуудлаа мэдэх зарим сайд нарыг үлдээнэ

Я.Содбаатар: Асуудлаа мэдэх зарим сайд нарыг үлдээнэ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дуусжээ. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцууллаа.

Тэрбээр "МАН-ын Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүрэлдэхүүнд орж байгаа сайд нарынхаа талаар танилцуулга хийлээ. Засгийн газрын гишүүдэд нэр дэвшиж байгаа хүмүүсийг МАН-ын удирдах зөвлөл олон талаас нь хэлэлцэж, Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхий сайдын бүрэн эрхийг хүндэтгэж, дэмжлээ. 

Ерөнхий сайд танилцуулга хийхдээ хэд хэдэн зарчмын зүйлүүдийг хэлсэн. 

Нэгдүгээрт, дэлхий нийтийн өнөөдрийн нөхцөл байдал, үүнийг дагаад Монголд ирж байгаа эдийн засгийн асар их хүндрэл бэрхшээлүүд. Энийг дагаад төсөв, нийгэм эдийн засгийн амьдрал дээр ирж байгаа хүндрэлийг ярьж, парламентад суудалтай намуудтайгаа хамтарч, монголчууд бид энэ цаг үед нэгдсэн бодлоготой байж, хүнд цагийг хамтдаа туулах нь зүйтэй гэж саналаа хэлсэн. Энэ дагуу МАН-ын Бага хурлын зургаадугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өмнө нь хамтарч ажиллаж байгаад гэрээг зөрчсөнөөс  бусад намуудтай Засгийн газраа байгуулж болох талаар чиглэлийг Ерөнхий сайдад өглөө.

Ерөнхий сайд энэ удаагийн Засгийн газрыг байгуулахдаа Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулахгүй, өнөөдрийнхөөрөө аваад явъя. Гэхдээ одоо орж ирэх төсвийн тодотголтой хамт бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийгээд явна. Тийм учраас Үндэсний хороодыг ахалж байсан сайд нарыг томилохгүй байх шийдвэр гаргасан. Нэг ёсны энэ сайд нарын орон тоо хасагдана гэсэн үг.

Сайд нарын тухайд, өмнөх Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж ажиллах учир асуудлаа мэдэж байгаа зарим сайд нарыг үлдээнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Учир нь бидэнд хүн сольж, сандал ширээ зөөж, нэр ус солих шаардлага байхгүй" хэмээн хэллээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.