dobu.mndobu

“Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны сургалтыг зохион байгуулж байна

“Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны сургалтыг зохион байгуулж байна

ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас “Уулархаг бүсэд өргөгч төхөөрөмжтэй аврах ажиллагаа”-ны агаарын сургалт, дадлагыг энэ сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

БНФУ-ын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристоф Бауман, тус ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, хошууч Д.Батсүмбэр нар  удирдан зохион байгуулж байгаа тус сургалтад  ангийн  нисгэгч, инженер, аврах ажиллагааны мэргэжилтэн, эмч, сувилагч нар хамрагдаж байгаа юм.

Сургалт, дадлагыг ЕС-145 C2 загварын, МТ-1111 улсын дугаартай агаарын хөлгөөр “Заан Тэрэлжийн бэлчир”-ийн бүсэд зохион байгуулж байна.

Ингэснээр алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, агаарын хөлгөөр эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг сайжруулах, олон улсын туршлагыг нутагшуулахад чухал ач холбогдолтой гэдгээрээ онцлог юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.