0
Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар томилогдож, тангаргаа өргөсөн Батын Батбаатар өнөөдөр тамгаа гардаж авлаа. Тамгыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Одонтуяа гардуулав.
Тамга гардуулахад Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан БОУАӨЯ-ны удирдлагууд оролцлоо.
Байгаль орчин, уур амьсгалын сайдаар томилогдож буй Батын Батбаатар нь:
1991 онд Улаанбаатар хот, 10 жилийн 47-р дунд сургууль
1999 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Эдийн засагч бакалавр
2000 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, магистр
2002 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч бакалавр
Ажилласан байдал:
-2003-2013 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга
-2004-2008 онд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо
-2012-2016 онд УБ хот Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвийн хяналтын хорооны дарга
-2015-2016 онд Ерөнхий сайдын орон тооны зөвлөх
-2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.