dobu.mndobu

Автомашины оослоор нэг иргэн нас баржээ

Автомашины оослоор нэг иргэн нас баржээ

Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн "Хатны-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т, сумын төвөөс зүүн зүгт 3 км-т/ суудлын автомашин онхолдож нэг хүн нас барсан байна гэсэн дуудлагыг энэ сарын 18-ны өдрийн 19:43 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын автомашин онхолдож иргэн М /27 настай, эмэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ. Улмаар 20:37 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.