dobu.mndobu

ЗАСГИЙН ГАЗАР: Төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна

ЗАСГИЙН ГАЗАР: Төсвийн тодотголын талаар хэлэлцэж байна

Засгийн газар өнөөдөр (2025.06.20) ээлжит бусаар хуралдаж байна. 

Хуралдаанаар, 

-2025 оны төсвийн тодотгол,

-“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл болон бусад асуудлын талаар хэлэлцэж буй ажээ. 

Сануулахад, Өнгөрөгч Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар төсвийн тодотголын талаар хэлэлцсэн. Энэ үеэр 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас 535 тэрбум төгрөг, урсгал зардлаас 1.8 их наяд төгрөг хэмнэхээр шийдвэрлэсэн талаар Сангийн сайд танилцуулсан юм. 

Шинээр томилогдсон сайд нар төсөвтэй танилцах шаардлагатай байсан учир өнөөдөр дахин уг асуудлаар хуралдаж буй нь энэ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.