dobu.mndobu

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн нэн хүнд хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байна

ХӨСҮТ: Улаанбурханаар өвдсөн нэн хүнд хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт байна

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр: Улаанбурхан өвчнөөр 7 хүүхэд эндсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Эндсэн хүүхдүүдийн тав нь вакцинд хамрагдах нас болоогүй байсан бол хоёр нь вакцинд хамрагдаагүй байсан. Өнөөдрийн /зургаадугаар сарын 20-ний/ байдлаар нэн хүнд хоёр хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Халдварт өвчин судлалын үндэсний төвд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8648 бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн хүн нь 6796 байгаа бол эмнэлэгт 691 хүн эмчлүүлж байна. Эдгээрээс биеийн байдал нь хөнгөн 53 хүн, дунд 599, хүнд 37 хүн байна. Халдварт өвчнөөр өвдсөн хүмүүсийн 67.4 хувь нь хүүхэд байна.

А.НОМИН

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.