dobu.mndobu

Н.Тавинбэх: Санхүүжилтийг нь аль болох хурдан шийдэж байж, ДЦС-3 хэвийн ажиллана

Н.Тавинбэх: Санхүүжилтийг нь аль болох хурдан шийдэж байж, ДЦС-3 хэвийн ажиллана

Засгийн газар өнөөдөр (2025.06.20) ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар дулааны гуравдугаар цахилгаан станцад болсон осолтой холбоотой асуудлыг хэлэлцсэн юм. 

Тус станцад онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр нь Эрчим хүчний яамны ТНБД асан Н.Тавинбэхийг томилсон байна. 

Энэ талаар тэрбээр "Засгийн газраас Дулааны гуравдугаар цахилгаан станцад болсон осол, технологийн зөрчилтэй холбоотойгоор онцгой дэглэм тогтоолоо. Хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон газар Засгийн газраас БЭТ томилдог. Ингээд энэ ажилд намайг томиллоо. Сая тогтоол гарсан. Одоо албажаад, би ажлаа хүлээж авч байна. 

ДЦС-3-ын ослоор дандаа импортоор худалдаж авдаг тоног төхөөрөмжүүд гэмтсэн. Эдгээр төхөөрөмжийн үйлдвэрлэл явуулдаг, угсралтын ажил хийдэг бидэнтэй их ойрхон харилцдаг байсан гурван улс бий. Тэдгээр улсуудын 11 компани руу үнийн судалгаа, хүсэлт хүргүүлчихсэн. Одоогоор хариу ирээгүй байна. Энэ саналын хариунууд ирж байж засаж дуусах хугацаа тодорхой болно. 

Мэдээж хэрэг, улсын хэмжээнд цахилгаан болон дулааны чадлын дутагдалд орсон учраас хамгийн богино хугацаанд тоног төхөөрөмж хийж, угсрах компанитай хамтарч ажиллана. 

Онцолж хэлэхэд, эрчим хүчний салбар үнэ тарифаас болоод алдагдалтай ажиллаж байгаа. Үнэ нэмсэн боловч одоогоор хангалттай хэмжээний орлого олоогүй байна. Сая болсон ослоос болж их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Тийм учраас санхүүжилтийг Засгийн газар шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэвэл богино хугацаанд хэвийн ажиллах боломж бүрдэнэ. Ер нь, эрчим хүчний томоохон төслүүд ганцхан зүйлээс болж гацдаг. Тэр нь санхүүжилт" хэмээн хэллээ. 

 

 

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.