0
Өчигдөр өдөр /2025.06.19/ 15:30 цагийн орчимд "Гранд плаза"-гийн хойд уулзварт "Зорчигч тээвэр хоёр" ОНӨААТҮГ-ын эзэмшлийн урт автобус шатсан.
Тус автобусыг 2015 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Беларус Улсаас оруулж ирж, үйлчилгээнд явуулж эхэлсэн байна. Үүнээс хойш 10 жилийн турш үйлчилгээнд явсан гэсэн үг юм.
Гал гарсантай холбоотойгоор бусад цэнхэр урт автобусуудыг үйлчилгээнд явуулахыг өнөөдрөөс зогсоосон байна.
Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад “Улаанбаатарт нийт 11 урт автобус үйлчилгээнд явдаг. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс уг автобусуудыг зогсоож техникийн хяналт, шалгалт явуулж байна. Хянаж, шалгаж дуусмагц эргүүлэн нийтийн тээврийн үйлчилгээнд гаргана. Ашиглалтын хугацаа дуусах болоогүй, зургаан сарын зай бий” гэсэн юм.
А.НОМИН
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.