dobu.mndobu

“М-Си-Эс Кока-Кола” компани нүхэн гарцыг цэвэрлэсэн залууст талархал илэрхийллээ

0

НийтлэлчАдмин

Огноо2023-03-10

“М-Си-Эс Кока-Кола” компани нүхэн гарцыг цэвэрлэсэн залууст талархал илэрхийллээ
Багшийн дээдийн нүхэн гарцыг сайн дураар цэвэрлэсэн “Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ-ын төлөөлөлд “М-Си-Эс Кока-Кола” компани талархал илэрхийллээ.
“Дэвшилтэт Социал Демократ Клуб” ТББ ирэх сард орон сууцны хороолол дундах нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэх “CLEAN UP- BUBBLE FESTIVAL” зохион байгуулах бөгөөд уг ажлын урьтал болгож Багшийн дээдийн нүхөн гарцыг сайн дураар цэвэрлэжээ.
Тиймээс жил бүр тогтмол зохион байгуулагддаг Clean-Up төсөлд “М-Си-Эс Кока-Кола” компани дэмжлэг үзүүлэх зорилготойгоор өндөр даралтат угаагч машин, гарын бээлий болон бүтээгдэхүүний дээжээс өргөн барьж, дөрөвдүгээр сард зохион байгуулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, “М-Си-Эс Кока-Кола” компани нь уг нүхэн гарцыг мэргэжлийн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллагаар жилд хоёр удаа цэвэрлүүлдэг аж.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.