dobu.mndobu

Ч.Лодойсамбуу: НДШ-ийг бууруулах хуулийн төслийг АН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

Ч.Лодойсамбуу: НДШ-ийг бууруулах хуулийн төслийг АН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүн Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах зорилго бүхий Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг өнгөрсөн Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн боловч намуудын бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзэн, хойшлуулсан юм.

Улмаар өнөөдөр (2025.06.23) УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төсөлтэй танилцаад, УИХ-аар хэлэлцүүлэхийг бүлгийн гишүүд 100 хувь дэмжсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "НДШ бууруулах хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар 100% дэмжлээ" хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.