dobu.mndobu

“Маш их” эрсдэлтэй бүсэд ой, хээрийн түймрийн 30 хувь бүртгэгджээ

“Маш их” эрсдэлтэй бүсэд ой, хээрийн түймрийн 30 хувь бүртгэгджээ

Улсын хэмжээнд ой, хээрийн гал түймрийн аюулын зэрэгтэй он гарсаар бүртгэгдсэн түймрийн голомтын байршлыг харьцуулан судалжээ.

Аюулын хувьд “маш их” эрсдэлтэй үнэлэгдсэн нутагт нийт гарсан түймрийн 30 хувь, “их” эрсдэл бүхий нутагт 56 хувь, “дунд” эрсдэл  бүхий газар нутагт 10 хувь, “бага” эрсдэл бүхий нутагт 4 хувь тус тус тохиолдоод байна.

Ойрын өдрүүдэд хэт халалт үргэлжилж, нийт нутгаар хуурайшил нэн их байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, ил задгай гал түлэхгүй байх, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангах, хог хаягдлыг ил хаяхгүй, шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.