0
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2025.06.23) хуралдлаа. Хуралдаанаар бүлгийнхээ даргын томилгооны асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгосон байна.
Тодруулбал,УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатар ажиллаж байсан. Гэвч тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон юм. Улмаар бүлгийн даргын ажлаа өгөх нөхцөл бүрдэж, дараагийн даргын асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцжээ.
Хуралдаанаар нууц санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ олонхын санал авч, дэмжигдсэн байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.