0
Ахмадуудын амьжиргааны түвшинд үндэслэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналаар Монголбанкнаас өр, орлогын хязгаарлалтын үндсэн дээр тэтгэврийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Үүнд ахмадууд бухимдалтай байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2025.06.23/ Монголбанкнаас энэ талаар мэдээлэл өглөө.
Тодруулбал Монголбанкнаас "Хэрэглээний зээлийн хурдтай өсөлт нь инфляц болон санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул тэтгэврийн зээл олголтод зохицуулалт хийх шаардлага үүссэн болно. Гэхдээ Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны сүүлийн шийдвэрээр тэтгэврийн зээлд тавьсан амьжиргааны баталгаажих түвшний зохицуулалтыг болиулж, өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 50 хувь болгон бууруулсан тул бага тэтгэвэртэй ахмадуудад зээл авах боломж нэмэгдсэн.
Мөн 2025 оны зургаадугаар сарын 16-наас өмнө авсан тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй ахмадуудад Монголбанкны өр, орлогын хязгаарлалт хамаарахгүй бөгөөд зээлээ сунгах, нэмж зээл авах боломжтой" гэв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.