dobu.mndobu

Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ

Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгджээ

Энэ оны зургаадугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Тэнгэр плаза” худалдааны төвийн Хаан банкны салбарт хуурамч 45,000 тэнгэ, 200 евро солиулахыг завдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн аж.

Шалгалтын ажиллагаа явуулахад 33 настай, эмэгтэй “Н”нь тус банкны салбарт хуурамч 45000 тэнгэ, 200 евро солиулахыг завдсан нөхцөл байдал тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлд "Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" хэмээн заасан байдаг.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг зөвлөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.